2019 оны онцлох ажил
Нүүр
Бидний тухай
Барагшун үйлдвэрлэл
Эрхэм зорилго
Бидний түүх
Бүтээгдэхүүн
Эрүүл мэнд
Өдөр тутам
Хүүхэд
Гоо сайхан
Бэлэг
Мэдээ мэдээлэл
Таны мэдлэгт
>
Барагшун
Барагшуны үйлчилгээ
Чага
Хамтрагч байгууллага
Холбоо барих
🌏
EN
CN
RU
2019 оны онцлох ажил
Нүүр
Бидний тухай
Барагшун үйлдвэрлэл
Эрхэм зорилго
Бидний түүх
Бүтээгдэхүүн
Эрүүл мэнд
Өдөр тутам
Хүүхэд
Гоо сайхан
Бэлэг
Мэдээ мэдээлэл
Таны мэдлэгт
>
Барагшун
Барагшуны үйлчилгээ
Чага
Хамтрагч байгууллага
Холбоо барих
🌏
EN
CN
RU
БАРАГШУН - SHILAJIT
Далайн түвшингээс дээш 2000-4000 метрийн өндөрт эгц хаданд хайлмагтан давирхайлаг болж хувирсан хар хүрэн өнгөтэй, тослог өөрийн өвөрмөц үнэртэй, олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элемэнтийн нэгдэл юм.
Дэлхий дээр зөвхөн Төвдийн өндөрлөг уулс, Монгол болон ОХУ дахь Алтайн нуруу, Дундад ази Памирын уулын бүсийн зарим хэсэгт байдаг нэн ховор, эмчилгээний чанартай байгалийн баялагт тооцогддог. Монгол нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж хийгээд, газар зүй, цаг уур, геологийн тогтоцынхоо хувьд Монголд дээд зэргийн цэвэр барагшун үүсэж бий болсон.
Барагшуны шинж чанар
Хар, хар хүрэн өнгөтэй, усанд уусамхай, өөрийн өвөрмөц хурц үнэр амттай, мал, амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон эм тариатай харшлахгүй, шүлтлэг, сэрүүн чанартай.
Барагшуны бүтэц, найрлага
Барагшун нь урт хугацааны гуминжих процессийн /humification/ дүнд өндөр уулын хавцал, агуйд үүссэн хагас хатуу, давирхай шиг бодис.
Барагшуны найрлаганд Нүүрс устөрөгч, Хүчилтөрөгч, Азот, Цахиур, Хөнгөн цагаан, Кальци, Кали, Натри, Төмөр, Магни, Фосфор, Титан, Селен зэрэг хүний биед ашигтай 40 орчим эрдэс бодис, фермент, амин хүчил зэрэг байдаг нь олон төрлийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Түүнчлэн өндөр эрдэслэг, шүлтлэг чанар нь хүний биеийн хүчиллэг орчныг саармагжуулах, PH-н харьцааг тогтворжуулах, арьс үсний бүтцийг сайжруулж үрчлээ тэнийлгэх зэрэг гайхалтай үр дүнтэй.
Органик хүчлүүд /фуль, гумин, гиппур, бензойн, танн, чибулийн г.м/
Давирхайлаг бодис
Гликозид
Уураг /аминхүчлүүд, протеаза, амилаза, ферментүүд/
Альбуминойд агуулж байдаг.
Монголын уламжлалт анагаах ухаан бол байгал хүний шүтэлцээ, таван махбод болон гурван махбодын онолд тулгуурласан хамгийн прагматик бөгөөд оновчтой эмчилгээ хийдэг маш чухал салбар юм. Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, бадгана чанарт харьцангуй ялгаатайгаар хэрэглэдэг ба Хавар, Намрын цагт хэрэглэх нь бүх хүнд нэн тохиромжтой бөгөөд бусад улиралд тодорхой зөвлөмжийн дагуу төрөл бүрийн өвчнийг анагаахад хэрэглэдэг.
*** Жилийн 12 сарыг 6 хувааж 2 сар тус бүрийг халуун, бүлээн, сэрүүн гэж дахин 3 ангилжээ. Энэ нь энгийн үгээр хэлбэл хавар намар хүний бие хямардаг, бие мах бод олон төлөвт ордог учир сайтар анхаарч идээ ундааг тааруулах нь маш чухал болдог. 9 сарын 17-с 11 сарын 16-ныг хүртэл халууны улирал, 11.17 - 01.15 бүлээн бөгөөд цаашлаад сэрүүн улирал гэж үргэлжлэн солигддог.
*** Иймд манай компани барагшуныг мөн сэрүүн бүлээн чанараар ангилан савлаж цаг улиралд тохируулан үйлдвэрлэдэг учраас эрүүл мэндийг тэтгэн анагаах чадвараараа төгс зохьцдог болно.
*** Зөвлөгөө: Одоогийн халууны улиралд /энэ нь гадна агаарын хэмтэй холбоогүй!!!/ сэрүүн чанартай идээ ундаа хэрэглэх ёстой бөгөөд халуун ногоотой хоол, чинжүү, сармис, гаа, хонины мах г.м халуун чанартай хүнсийг тэвчиж, архи дарсыг огоот цээрлэнэ. Аль болох сэрүүн чанарын ямаа тэмээний мах /хонийг бодвол үхэр нь дээр/, навчит ногоо, цагаан будаа пүнтүүз мэтийг ашигланбиед хамгийн хөнгөн хэлбэрээр хооллох бөгөөд хэт их ачааллах, биеэ халуун дулаанаар бэгнэх, хөлөргөх, биеийн тамирын хэт ачаалалтай дасгал хийхгүй байх хэрэгтэй.
*** Арга билэг нь эсрэг тэсрэгийн хууль учраас халуун үед сэрүүн, сэрүүн үед халуун зэргээр тохируулах нь эрүүл мэндэд сайн. Халууны үед биеийг хамгийн сайн тэнцвэржүүлдэг зүйл бол Bioplus Баргшун болно.