2019 оны онцлох ажил
Нүүр
Бидний тухай
Барагшун үйлдвэрлэл
Эрхэм зорилго
Бидний түүх
Бүтээгдэхүүн
Эрүүл мэнд
Өдөр тутам
Хүүхэд
Гоо сайхан
Бэлэг
Мэдээ мэдээлэл
Таны мэдлэгт
>
Барагшун
Барагшуны үйлчилгээ
Чага
Хамтрагч байгууллага
Холбоо барих
🌏
EN
CN
RU
2019 оны онцлох ажил
Нүүр
Бидний тухай
Барагшун үйлдвэрлэл
Эрхэм зорилго
Бидний түүх
Бүтээгдэхүүн
Эрүүл мэнд
Өдөр тутам
Хүүхэд
Гоо сайхан
Бэлэг
Мэдээ мэдээлэл
Таны мэдлэгт
>
Барагшун
Барагшуны үйлчилгээ
Чага
Хамтрагч байгууллага
Холбоо барих
🌏
EN
CN
RU
ЧАГА-CHAGA
Чага мөөг нь хус модон дээр шимэгчлэн ургадаг мөөг юм. Хагас дугуй хэлбэртэй, хар өнгийн олон тооны цууралт, зураастай гадаргатай. Үндсэн өнгө нь шар, улбар шар, хус модны холтостой төстэй ширхэглэг бүтэцтэй, хатуу, усанд уусган хандлах байдлаар хэрэглэдэг.
Чага нь Хус модны дотор 3-10 жил ургаж гүйцээд модны холтсыг цоолон 5-10 жилийн хугацаанд 5-8 кг хүртлэх томрон ургадаг, хусны шим шүүсийг гадагшаа гаргалгүй өөртөө шингээж сорон авч байдаг.
Химийн найрлага
Чага мөөгөнд усанд уусдаг хромогенүүд, фенолын альдегидүүд, полифенолууд, оксифенолкарбону хүчил, стероидын болон пектиний нэгдэл, полисахарид, органик хүчлүүд, тритерпений хүчлүүд, лигнин, чөлөөт фенолууд, цахиурын давс, төмөр, хөнгөн цагаан, кальци, магни, натри, цайр, зэс, марганц, калийн олон төрлийн давс зэрэг бодисууд агуулагддаг ажээ.
Үйлчилгээ
Хүний биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, тархины эдийн бодисын солилцоог нэмэгдүүлдэг, тархины давхаргын биоцахилгаан идэвхийг нэмэгдүүлдэг, гадуур болон дотуур хэрэглэх үед үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, зарим төрлийн өмөнгийн өсөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг зэргийг нь шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоосон байдаг юм байна. Хавдрын эмчилгээ, ходоод, гэдэсний өвчин, хайрст үлд /псориаз/, Т-эсийн идэвхийг дэмжиж, дархлаа сайжруулах, вирус, үрэвсэл, мутаци үүсэхээс сэргийлэх, элэг, уушиг, бөөр ходоод зэрэг цул эрхтнүүдийг цэвэрлэх, хамгаалах, хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эсийн ургалтыг сааруулах, тархины эсийн бодисын солицоо, цусан хангамжийг сайжруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, цус цэвэршүүлэх, элэгний үхжилийг зогсоож залуужуулах, эсийн ДНХ-г чөлөөт радикалуудаас хамгаалах зэрэг үйлчилгээтэй.
Түүнчлэн дархлааны гажуудлын /хэт идэвхжсэн/ үед зохицуулах үйлчилгээ үзүүлдэг учраас хайрст үлд өвчний эмчилгээнд өндөр үр дүнтэй, найрлагандаа элэг цэвэршүүлж, хоргүйжүүлж, хавдрын эсийн ургалтыг зогсоодог Тритерпен, хавдрын эсийг идэвхигүй болгож устгадаг, хуваагдлыг дарангуйлдаг Бетулины хүчлийг агуулдаг.
Хураагуур болон тараагуур судасны даралтыг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг 15,8-29,9% буруулдаг. Төвөнхийн хавдрын үед уураар нь өдөрт 10 минутын турш амьсгалах байдлаар туслах хэрэгсэл болгон хэрэглэж болно. Монголчууд хусны онгил мөөгийг XVI зуунаас ходоод, 12 нугалаа гэдэсний шарх, улаан хоолой, элэг, дэлүү, цөс, уушиг, савны хорт хавдартай өвчтөний биеийн тэнхээ тамир сайжруулах эмчилгээнд хэрэглэсээр иржээ
Хорт хавдрын талаарх статистик:
Дэлхий дахинд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн нас барж байгаа бөгөөд хөгжиж буй болон буурай хөгжилтэй орны иргэд талаас илүү хувийг эзэлж байна.
-Монгол улсад хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөж байгаа бөгөөд нас баралтын шалтгааны 22%-ийг эзэлж, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байна. 2005 онд 3511 шинэ тохиолдол, 2729 нас баралт бүртгэгдэж байсан бол 2015 онд 6255 шинэ тохиолдол, 4660 нас баралт болж өссөн байна. Үүний зэрэгцээ эд эрхтнээ тайруулж, хөдөлмөрийн чадвар алдах, эрэмдэг болж байгаа тоог одоо хүртэл бүрэн гаргаагүй байна.
-Хорт хавдрын нас баралтын 70% гаруй хувийг сэргийлэх боломжтой бөгөөд хорт хавдар тусах эрсдэлт хүчин зүйлсэд архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, хэт ягаан туяа, физик болон химийн хүчин зүйлс, вирус, бактери, паразит хамаарч байна.
Олон улсад хортой болон хоргүй хавдрын эсрэг маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч өвчлөл буурахгүй байгаа, насны бүх ангилалт өндөр эрсдэлтэй байгаа зэрэг нь хавдрын эсрэг, хайрст үлдний эсрэг, элэгний өвчлөлийг анагаах үйлчилгээтэй, өдөр тутам хэрэглэх боломжтой, хүртээмжтэй, хямд бүтээдэхүүн үйлдвэрлэн борлуулах нь хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр ашигтай үйлдвэрлэл болох юм.