2019 оны онцлох ажил
Нүүр
Бидний тухай
Барагшун үйлдвэрлэл
Эрхэм зорилго
Бидний түүх
Бүтээгдэхүүн
Эрүүл мэнд
Өдөр тутам
Хүүхэд
Гоо сайхан
Бэлэг
Мэдээ мэдээлэл
Таны мэдлэгт
>
Барагшун
Барагшуны үйлчилгээ
Чага
Хамтрагч байгууллага
Холбоо барих
🌏
EN
CN
RU
2019 оны онцлох ажил
Нүүр
Бидний тухай
Барагшун үйлдвэрлэл
Эрхэм зорилго
Бидний түүх
Бүтээгдэхүүн
Эрүүл мэнд
Өдөр тутам
Хүүхэд
Гоо сайхан
Бэлэг
Мэдээ мэдээлэл
Таны мэдлэгт
>
Барагшун
Барагшуны үйлчилгээ
Чага
Хамтрагч байгууллага
Холбоо барих
🌏
EN
CN
RU
Bioplus багийн 2019 оны онцлох 9 ажил
Манай баг 2019 онд ихийг хийж бүтээсэн амжилт бүтээл арвинтай өнгөрүүллээ. Гадаад харилцааг түлхүү анхаарч Олон улсад өрсөлдөх зорилгынхоо хүрээнд түүхий эдийн нөөц болон борлуулалтын суваг дээр төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэлээ.
Манай онцлох ажлуудтай танилцана уу:
ОХУ дахь Хамтарсан компани, төлөөлөгчийн газар. -2019 оны 4-р сард ОХУ-ын Улан-Удэ хотноо ООО “Байкалия” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж төлөөлөгчийн газраа байгуулав. ОХУ-д өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах, шинээр байгалийн гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эдийн нөөц бүрдүүлэхээр үйл ажиллагаа эхлүүлэв.
Түүхий эд бэлтгэн боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулав. -2019 оны 6-р сард Байгал нуурын орчимд /Прибайкальский рн./ 2.5 га эзэмшлийн газартай 450кв.м ашигтай талбайтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн байр ашиглалтад оруулж тоног төхөөрөмжөөр хангав. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай хамтарсан компани Чага мөөг, Иван цай, төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамал, үндэс, наранцэцгийн самар, хушны самрын, маалингын болон чацарганын тос боловсруулах, төрөл бүрийн эфирийн тос нэрэх, нөөцлөх боломжтой болоод байна. Харьцуулалт: Монголд чага мөөгийг цэвэр боловсруулсан байдлаар сард 300кг бэлтгэх боломжтой бол энэ үйлдвэрт сар бүр 3.5-5тн бэлтгэх боломжтой.
Удирдлагын багийн цогц сургалт буюу Онолын үндэслэлтэй бизнес.-Гарааны бизнесийн талаарх цуврал трэйнинг, Mentorship хөтөлбөр болон байгууллагын соёл тогтоох ажлын зэрэгцээ Brand sprint хийж компанийн стратеги болон маркетинг төлөвлөгөө боловсруулан, зах зээлийн болон хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийв.
БНХАУ, Өвөр монгол, Хөх хот дахь төлөөлөгчийн газар: -2019 оны 6 сард Сайхан тойрог Wan Hao Min Yuan A2-3 хаягт офис нээж гадаад харилцаа, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэв.
Олон улсын үзэсгэлэн Vitafood Asia-2019: -Сингапур улсад 2019 оны 9 сард зохиогдсон Хүнсний хэмэлт болон Биологийн нэмэлт бүтээг дэхүүний үйлдвэрлэгчдийн хамгийн томд тооцогддог үзэсгэлэнд оролцож салбарынхаа чиг хандлага, хөгжил, шилдэг үйлдвэрлэгчидтэй танилцаж туршлага судлан гадаад харилцаагаа улам өргөтгөв. Энэ үзэсгэлэнгийн үеэр Японы Glart Inc, Тайваны Han Sient CoLtd, Syngen Biotech Co.Ltd, БНСУ-ын Chung-Ang University, GVT Group Co.Ltd, БНЭУ-ын Anzchem pty Ltd, БНХАУ-ын Be Rich Biotechnology Co.Ltd зэрэг үйлдвэрлэгч нартай, Сингапур улсын ШУА, мөн тус улсад суугаа элчин сайдын яамтай хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцоонд хүрлээ.
Судалгаа шинжилгээ: -БНСУ-ын CHUNG-ANG их сургуулийн лабораторид тус сургуулийн Ерөнхийлөгч, профессор, PhD Wan-Kyunn Whang –ийн удирдлаган дор барагшуны нарийвчилсэн судалгааг хийж байгаа бөгөөд уг судалгаа 2018 оны 6 сараас тасралтгүй үргэлжилж байна. Үүгээр манай Монгол алтайн нурууны буюу одоо бидний боловсруулан үйлдвэрлэж байгаа барагшуныг дундад азийн Памирын уулс, Төвдийн нурууд, Туркменистаны барагшунтай харьцуулсны дүнд хамгийн агууламж өндөр, хүчил шүлтийн тогвортой нэгдэл бүхий олон тооны эрдэслэг болохыг тогтоогоод байна. Энэ судалгааны ажил 2020 оны 3 сард дуусах юм.
Өвөр Монголын “АДИС” эмнэлэгтэй хамтын ажиллагаа: -Энэ эмнэлгийг алдарт Сүхээ багш үүсгэн байгуулсан бөгөөд уламжлалт монгол эмчилгээ, зүү төөнүүр, элсэн засал, бариа заслаар эмчилгээ явуулдаг ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос, Алша, Шилийн гол аймгуудад тус бүр салбар байгуулан ажиллаж байна. Бид хамтын ажиллагаа эхлүүлснээр барагшун, чага мөөг зэрэг хэд хэдэн нэр төрлийн бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 2019 оны 8-р сараас ханган нийлүүлж эхлээд байна.
БНХАУ дахь хамтарсан үйлдвэр: -Худалдаа үйлдвэрлэлийн “ӨҮЛҮН” компанитай 2019 оны 12 сард хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Биологийн идэвхит бүтээгдэхүүн, Эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан үйлдвэрийг 2020 оны 2-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр бид түүхий эдийн тогтвортой хангамжтай болсны зэрэгцээ олон сая хэрэглэгчтэй ӨМӨЗО, Шинжан уйгар, Хөх нуур болон цаашлаад БНХАУ-ын, Зүүн өмнөд Азийн зах зээлд нэг алхам ойртож, хурдтай, чадварлаг, хүчин чадалтай үйлдвэрлэгч болж байна.
Гурван улсын хамтын ажиллагаа: -Монгол, ОХУ, БНХАУ-ын үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийг холбосон худалдааны суваг үүсгэх зорилгоор Өвөр Монголын Хөх хотод “Бизнес хөгжлийн төв- Хамтын офис”-ыг байгуулав. ОХУ-ын Буриадын, Якутын, Еврейн мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Мой Бизнес Центр” Монгол улсын МҮХАҮТ, БГД-ийн ЖДҮ дэмжих төв, Монгол Оросын худалдааны Зөвлөл, БНХАУ-ын болон ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо, Хөх хот дахь Монгол улсын Консулын газар, “Өүлүн” ЖДҮ эрхлэгчдийн дэмжих холбоо зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр гурван улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, бодит бөгөөд тогтмол борлуулалт хийх, бизнесийн таатай нөхцлүүдийг ашиглах, үндэсний хэмжээний Кластер үүсгэх, хөрөнгө оруулах, хөрөнгө татах нөхцлийг үүсгэхээр ажиллаж байна.